АНУ, Украины хооронд тагнуулын мэдээ солилцох, Киевт үзүүлэх аюулгүй байдлын тусламж сэргэж эхэлжээ

АНУ, Украины хооронд тагнуулын мэдээ солилцох, Киевт үзүүлэх аюулгүй байдлын тусламж сэргэж эхэлжээ

Саудын Арабд болсон хэлэлцээгээр АНУ, Украины хооронд тагнуулын мэдээлэл солилцох, аюулгүй байдлын үүднээс Киевт үзүүлэх тусламж сэргэж эхэлсэн тул энэ нь Орост дарамт шахалт үзүүлж магадгүй байна гэж BBC агентлаг мэдээлсэн байна. 

Саудын Арабын Жидда хотод удаан үргэлжилсэн яриа хэлэлцээний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ "бөмбөг одоо Оросын талбайд байна" гэжээ. Хэлэлцээний дараа болсон АНУ, Украины хамтарсан мэдэгдэлд "АНУ Оросын харилцан үйлчлэл нь энх тайванд хүрэх түлхүүр гэдгийг Орост мэдэгдэнэ" гэсэн хэд хэдэн гол санааг агуулж байгаа аж. Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Оросын ерөнхийлөгч В.Путинтэй харилцах харилцаа нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Д.Трампын Украины Ерөнхийлөгч В.Зеленскид дарамт үзүүлсэн шиг В.Путинд шахалт үзүүлж байгаа эсэх тодорхойгүй байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC