Украин 30 хоногийн гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрснөөр АНУ тус улсад үзүүлэх цэргийн тусламжаа сэргээж буйгаа мэдэгджээ

Украин 30 хоногийн гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрснөөр АНУ тус улсад үзүүлэх цэргийн тусламжаа сэргээж буйгаа мэдэгджээ

Украин 30 хоногийн гал зогсоох хэлэлцээрийн саналыг хүлээн зөвшөөрснөөр АНУ Украинд үзүүлэх цэргийн тусламжаа сэргээж, тагнуулын мэдээлэл солилцохоор болсон тухай хоёр улсын төлөөлөгчид хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "АНУ одоо энэ саналаа Орост танилцуулах бөгөөд Москвагийн шийдвэрээс бүх зүйл хамаарна. Оросууд аль болох хурдан зөвшөөрсөн хариу өгнө гэж найдаж байна. Тэгснээр бид хоёр дахь үе шат буюу бодит хэлэлцээрт шилжих боломжтой болно” гэжээ. Харин дараагийн шатны хэлэлцээрт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп оролцох аж.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энхийн хэлэлцээрт нээлттэй гэдгээ мэдэгдсэн ч тэр болон түүний дипломатууд гал зогсоохыг эсэргүүцэж, зөвхөн Оросын “урт хугацааны аюулгүй байдлыг” баталгаажуулсан хэлэлцээрийг эрэлхийлэх болно гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Мөн Путин эзэлсэн газар нутгаа буцааж өгөхөөс татгалзаж, Украиныг Оросын өөртөө нэгтгэсэн дөрвөн цэргээ бүрэн гарахыг шаардаж байгаа. Түүнчлэн мягмар гарагт хийсэн хэлэлцээрээр хоёр улс Украины газрын ховор элементийн нөөцийг ашиглах иж бүрэн хэлэлцээрийг аль болох хурдан байгуулахаар тохиролцсон болохыг талууд мэдэгджээ.