Маргааш Монголын хөлбөмбөгийн холбоо нээлттэй сонсгол зохион байгуулна

Маргааш Монголын хөлбөмбөгийн холбоо нээлттэй сонсгол зохион байгуулна

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-нд ойрын үед үүсээд байгаа асуудлын хүрээнд маргааш буюу гуравдугаар сарын 12-ны Лхагва гарагийн 15:00 цагт Монголын Хөлбөмбөгийн Холбооны Футзалын ордонд нийтийн сонсгол зохион байгуулахаар болжээ.

Эргэн сануулахад, Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн мэргэжилтнүүд оны өмнөхөн удирдлагуудаа санхүүгийн асуудлаас болж шүүмжилж, шаардлага тавьсан бөгөөд энэхүү асуудал олон нийтийн анхааралд ороод байгаа билээ.