Италийн Миланы загварын долоо хоногт Монгол Улс анх удаа оролцлоо

Италийн Миланы загварын долоо хоногт Монгол Улс анх удаа оролцлоо

Италийн Милан хотноо хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд болсон Миланы загварын долоо хоногт анх удаа Монголоос ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож байна. 

Тодруулбал, Манай улсын "Топ донж", "Ханбогд Кашмер", "Сноу Филдс", "Гоёл Кашмер", "Нэгүн Кашмер" компаниуд тус арга хэмжээнд “GoMongolia” нэрийн дор тусгай павильон засаж, монгол ноолуураар хийсэн эмэгтэй намар, өвлийн хувцасны загваруудыг танилцуулсан байна. Павильоны нээлтийн арга хэмжээнд Монголын талын төлөөлөгчдөөс гадна "Vogue" сэтгүүл, арга хэмжээний ерөнхийлөгч, хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон улсын загварын нөлөөлөгчид, дизайнерууд, Миланы бүтик дэлгүүрүүдийн эзэд уригдан оролцжээ. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө