Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертег "Манила"-ийн олон улсын нисэх онгоцны буудалд газардсаны дараа цагдаа нар Олон улсын эрүүгийн шүүхийн захирамжаар баривчилсан өнөөдөр /2025.03.11/ байна.
Учир нь Олон улсын эрүүгийн шүүх Р.Дутертег ерөнхийлөгч байхдаа хар тамхины эсрэг үйл ажиллагаа явуулахдаа хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүдийг үйлдсэн хэмээн шалгаж эхэлжээ. Учир нь тэрээр гурван хар тамхины наймаачныг өөрөө хөнөөсөн гэж мэдэгджээ. Мөн түүний зарласан хар тамхины дайнд хэдэн арван мянган хүн амиа алдаж магадгүй байгаа аж. Иймд өнөө өглөө эрт Хонконгоос "Манила"-ийн олон улсын нисэх онгоцны буудалд Родриго Дутертег ирэхэд нь баривчилж, цагдан хорьсон байна. Тэрээр өмнө нь шүүхээр ороход бэлэн гэдгээ мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: BBC