Могой жилийн эхний барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн шагнал гардана

Могой жилийн эхний барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн шагнал гардана

Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн нээлттэй барилдаан гуравдугаар сарын 13-ны пүрэв гарагт 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм. Энэ нь могой жилийн эхний барилдаан болж буйгаараа онцлог аж. 

Могой жилийн эхний барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх таван сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр гурван сая төгрөгийн бай шагнал гардах юм байна. 

Тус барилдаанд барилдах бөхчүүдийг өнөөдрөөс эхлэн “Дэвжээ.мн” вэб сайтаар дамжуулан цахимаар бүртгэж эхэлжээ. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө