Герман улсад ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй сураггүй алга болоод 14 хоног болжээ.
Тодруулбал, Герман улсын Зиндельфинген хотод ажиллаж, амьдарч байсан 39 настай Ч.Т гэх монгол эмэгтэй нь 2025 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс өнөөг хүртэл сураггүй алга болоод байгаа аж. Энэ талаарх мэдээллийг ХБНГУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас тухайн хотын цагдаагийн газарт мэдээлсний дагуу эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.
Тухайн эмэгтэй нь одоогоос 9 сарын өмнө 10-18 насны хоёр охинтойгоо тус улсад очсон байсан бөгөөд цагаачаар амьдрах хүсэлтээ өгөөд байсан гэх албан бус мэдээлэл байна.