Зорчигчийг гүйцэт бууж амжаагүй байхад хөдөлж, унагасан жолоочийг Тээврийн цагдаагийн газарт шалгаж байна

Зорчигчийг гүйцэт бууж амжаагүй байхад хөдөлж, унагасан жолоочийг Тээврийн цагдаагийн газарт шалгаж байна

Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 3 дугаар сарын 2-10-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн мэдээллийг хүргэж байна. 
 
Эдгээр өдрүүдэд автобусны жолоочийн харилцаа хандлагатай холбоотой 13 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд тухай бүрт нь хариуцлага тооцож, асуудлыг шийдвэрлэсэн байна.  Тухайлбал, "Жолооч утсаар ярьж явж байгаад хурд сааруулагчийг харахгүй хүчтэй тоормослоод олон хүнийг унагаж гэмтээх дөхсөн", "10-р хороолол дээр гүйцэт бууж амжаагүй байхад хөдөлж унагасан", "Жолооч автобусан дотор тамхи татсан", "Х:5 чиглэлийн 1-128 гарааш дугаартай автобус 20:05 цагийн үед Баянзүрхийн товчоо зогсож хүнээ аваагүй" зэрэг зөрчил гарчээ. 
 
Нийтийн тээврийн бодлогын газраас дээрх зөрчил бүрийг шалгаж, торгох арга хэмжээг авчээ. 
 
 



Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө