АНУ-ын Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Стив Виткофф энэ долоо хоногт Москвад очиж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээ хийнэ гэж Bloomberg-т нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.
Bloomberg-ийн мэдээлснээр, Орост хийх энэ удаагийн аялал нь "Украинд гал зогсоох хэлэлцээр байгуулах Вашингтоны хүчин чармайлтын нэг хэсэг байх юм" гэжээ. Харин энэ долоо хоногт Америк, Украины төлөөлөгчид Саудын Арабт хэлэлцээ хийхээр тус улсад хүрэлцэн ирээд буй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ талаар хэлэхдээ, "Вашингтон гал зогсоохын тулд Украин ямар буулт хийхэд бэлэн байгааг ойлгохыг хичээж, дараа нь Оросын төлөөлөгчдөд мөн адил асуулт тавих бодолтой байна" гэжээ.
Эх сурвалж: BBC