Хүүхдийн цэцэрлэгийн гал тогооны өрөөний цахилгаан хэрэгсэл шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид унтраажээ.
Тодруулбал, Ховд аймгийн Манхан сумын Төгрөг багт хүүхдийн цэцэрлэгийн гал тогооны өрөөнд цахилгаан хэрэгсэл шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 10-ны өдрийн 19:38 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход хүүхдийн цэцэрлэгийн гал тогооны хэсэгт халуун тогоо, жигнүүр, хөргөгч шатаж байсныг ажиллаж унтраажээ. Иймд иргэд, аж ахуйн нэгжийг цахилгаан хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, цахилгаан эх үүсвэрийг бүрэн унтраасан эсэхийг шалгаж байхыг сэрэмжлүүлж байна.