Визийн хугацаа нь дуусаж буй монгол иргэд Франкфурт нисэх онгоцны буудлын цагдаагийн хэсэгт хандаж визээ сунгуулах шаардлагатай гэжээ

Визийн хугацаа нь дуусаж буй монгол иргэд Франкфурт нисэх онгоцны буудлын цагдаагийн хэсэгт хандаж визээ сунгуулах шаардлагатай гэжээ

ХБНГУ-ын “VERDI” үйлдвэрчний эвлэл энэ сарын 10-нд ажил хаялт зарласны улмаас МИАТ ТӨХК нислэгээ хойшлуулаад байсан.

Иймд визийн хугацаа нь дуусаж буй манай улсын иргэд Франкфурт нисэх онгоцны буудлын цагдаагийн хэсэгт хандаж, визийн хүчинтэй хугацаанд багтаж сунгалтаа хийлгэх шаардлагатай гэж Берлин дэх ЭСЯ-ны Консулын хэлтэс мэдээллээ.

Тодруулбал, МИАТ ТӨХК энэ сарын 10-ны өдрийн ОМ137/ОМ138 аяллын дугаартай Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээ цуцалж, үйлчлүүлэгчдээ тийз худалдан авсан борлуулалтын төвдөө хандахыг зөвлөөд байгаа юм.