Цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтийг амжилттай үргэлжлүүлэх бэлэн байдлыг дээшлүүлэх техникийн шинэчлэлийг хийх ажлын эхлэлийг тавьж Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальонд 14 нэгж техникийг хүлээлгэн өглөө.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 7-10-нд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын "UNMISS" энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй XIV ээлжийн мотобуудлагын батальоны үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлтэй нь танилцлаа.
НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 14 дэх жилдээ оролцож байгаа аж.Монгол Улсын батлан хамгаалах яам 14 нэгж автомашиныг газар орон дээрээс нь албан ёсны диллерээс худалдан авсанаа салбарын удирдлагууд гардуулжээ.