Б.Энх-Оргил өрсөлдөгчөө илүүрхэн яллаа

Б.Энх-Оргил өрсөлдөгчөө илүүрхэн яллаа

Монголын холимог тулааны MGL-1 холбооны хошой аварга, дэлхийн тэргүүлэх One championship холбооны хагас хөнгөн жин буюу 66 кг жингийн чансааны шилдэг тулаанч Б.Энх-Оргил ээлжит өрсөлдөгчөө илүүрхэн буулган авлаа. 

"ONE Fight Night 29" тулаанд Б.Энх-Оргил жингийнхээ тавдугаарт эрэмбэлэгдэж буй Филиппиний Жереми Пакативтай тулалдлаа. Тулааны эхэнд Б.Энх-Оргил огцом эргэлттэй өшиглөлтөөр өрсөлдөгчөө хүнд байдалд оруулснаар гурван үеийн турш хэвтээ байрлалд илүүрхсээр ээлжит ялалтаа авсан байна.