Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан Р.Содхүү гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан Р.Содхүү гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг 2003 онд шинэчлэн баталж Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрыг байгуулан ажиллаж байсан. 1600 гаруй албан хаагчтай энэхүү том айлыг 2011-2012 онд удирдан ажиллаж байсан Р.Содхүү даргатай уулзаж Төрийн хяналтын чиг үүргийг хэрхэн зөв оновчтой зохион байгуулах талаар санал бодлоо солилцлоо.
2024 оны Хяналт үнэлгээний Үндэсний хороо байгуулагдсантай холбоотойгоор Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгах, давхардлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, санал боловсруулах талаар хийж буй ажлуудаа танилцууллаа.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцсан Р.Содхүү даргад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.