Улаанбурхан өвчний 9, 10 дахь тохиолдол илэрлээ гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Улаанбурхан өвчний 9, 10 дахь тохиолдол илэрлээ гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол лабораториор батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Эдгээр батлагдсан тохиолдлууд тандалт судалгаагаар улаанбурханы эсрэг товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд байгаа аж. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад өрх, сумын эрүүл мэндийн төвд очин хамруулж хамтран ажиллана уу. Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.