Анагаах ухааны доктор, хүний их эмч Г.Ууганцэцэг өнөөдөр /2025.03.10/ 2018 оноос хойш Шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор шаардаж Засгийн газрыг шүүхэд өгч байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Тэрбээр: 2018 оноос хойш 17.300 иргэн шахмал түлшинд угаартаж эрүүл мэндээрээ хохирсон. Тиймээс дараах шаардлагуудыг Засгийн газарт хүргүүлж байна.
- Агаарын чанарын стандартыг батлуулах
- Түүнчлэн угаарын хийн архаг хордлогыг эмчлэх үндэсний стандартуудыг олон улсын стандартад нийцүүлэн 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн дотор боловсруулж долоодугаар сарын 1-ний дотор батлах.
- Угаарын хийн улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрээс уучлалт гуйж нас барсан иргэний ар гэр тус бүрт 1 тэрбумын нөхөн олговор олгохыг шаардаж байна гэлээ.