Ч.Өнөрбаяр: Эрчим хүчний станц барих зөвшөөрөл авахын тулд 4-6 жил зарцуулдаг

Ч.Өнөрбаяр: Эрчим хүчний станц барих зөвшөөрөл авахын тулд 4-6 жил зарцуулдаг

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж нар цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.03.10/ мэдээлэл өглөө.

ВИДЕО:

Энэ үеэр тус газрын дарга Ч.Өнөрбаяр "Цагаан сарын өмнө Ерөнхий сайдын даалгавраар эрчим хүчний үнэ нэмсэн асуудалд бид хяналт шалгалт хийлээ. Эрчим хүчний үнийг дөрвөн янзын аргачлалаар тооцдог байсныг 11  болгосон байна. Гэхдээ энэ талаар олон нийтэд мэдээлээгүй, олон нийтээс санал аваагүй байсан.

Шалгалтаар эрчим хүчний үнэ 30-89 хувиар нэмэгдсэн нь тогтоогдсон. Тухайн айл ямар тоолуур ашиглаж байгаагаас шалтгаалж эрчим хүчний үнэ ялгаатай тооцогдож байна.

Түүнчлэн эрчим хүчний үйлдвэрлэл явуулах, станц явуулах зөвшөөрлийг олон хүн авдаг ч тэр бүр барьж чаддаггүй юм байна. Тэр зөвшөөрлөө ашиглаад станц бариад явсан бол өнөөдөр Монгол Улс дотооддоо 1623 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх байсан. Өнөөдөр 841 мегаватт эрчим хүч л үйлдвэрлэж байна. Эрчим хүчний станц барих зөвшөөрөл авахын тулд 4-6 жил зарцуулдаг. Үүнээс болж эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол бага хэвээр байна ” гэлээ.