БНСУ-ын шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ оны хоёрдугаар сарын 28-наас энэ сарын 3-ны хооронд болсон байна.
Энэхүү тэмцээнд “Samsung” корпорацид олон улсын стратегийн ахлах менежэрээр ажилладаг монгол залуу болох Р.Эрдэнэтулга оролцож стандарт болон блиц төрөлд тус бүр дэд байр эзэлжээ. Тэрбээр стандарт төрлийн долоон өрөгт зургаа хожиж зургаан оноогоор хоёрдугаарт орсон бол рапид төрөлд 58 тамирчин өрсөлдөхөд Р.Эрдэнэтулга таван оноогоор зургаадугаарт орсон юм. Ингэснээр тус улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Дэлхийн цомын тэмцээн, олимпиадуудад оролцох боломжтой болжээ.