Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн оронд Марк Карни ажиллахаар болжээ

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн оронд Марк Карни ажиллахаар болжээ

Канадын Либерал намын даргын сонгуульд Марк Карни ялалт байгуулснаар тус улсын шинэ ерөнхий сайдаар томилогдон, Жастин Трюдогийн оронд ажиллахаар болсон байна. Канадын Либерал намын даргын сонгуульд намынх нь 150 мянга орчим гишүүн оролцсон бөгөөд М.Карни 85.9 хувийн санал авсан байна. Түүнийг ирэх аравдугаар сарын 20-ны дотор болох бүх нийтийн сонгуулиар сөрөг хүчнийхэнтэйгээ хийх ширүүн тэмцэл хүлээж буйгаас гадна АНУ-тай татварын хатуу хэлэлцээр хийх ажил ч угтаж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC