Мягмар гарагт АНУ-ын төлөөлөгчид Украины төлөөлөгчидтэй Саудын Арабт хийх хэлэлцээнийхээ үеэр "дайныг зогсоохын тулд Орост буулт хийхэд бэлэн байгаа эсэх"-ийг тодруулахаар төлөвлөж байна гэж нэрээ нууцалсан Америкийн хоёр албаны хүний мэдээллээс иш татан Ройтерс агентлаг мэдээлжээ.
Мөн энэхүү уулзалтын үеэр АНУ-ын төлөөлөгчид Цагаан ордонд болсон хэрүүлийн дараа ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаатай "украинчууд харилцаагаа сайжруулах тал дээр нухацтай хандаж байгаагийн шинж тэмдгийг ажиглах болно" гэж албан хоёр эх сурвалж мэдэгдсэн байна.
Саудын Арабт болох хэлэлцээнд АНУ-ын төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио, Украины төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга АЕрмак тэргүүлэх бол М.Рубиогийн хамт Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Вальц, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч С.Виткофф нар ирэх төлөвтэй байгаа аж. Ням гарагийн орой хэлсэн Украины Ерөнхийлөгч В.Зеленский хэлсэн үгэндээ, "яриа хэлэлцээний үр дүн нь энх тайвныг ойртуулж, Вашингтоны дэмжлэгийг үргэлжлүүлнэ гэж найдаж байна" гэжээ.
Эх сурвалж: BBC