Ж.Сүхбаатар: "Ногоон автобус"-ны төсвийг би авахгүй гэсэн ч Ч.Хүрэлбаатар сайд "Хотод өгвөл замхарна" гээд надад өгсөн

Ж.Сүхбаатар: "Ногоон автобус"-ны төсвийг би авахгүй гэсэн ч Ч.Хүрэлбаатар сайд "Хотод өгвөл замхарна" гээд надад өгсөн

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох "Ногоон автобус"-ны гэх тодотголтой хэргийг шүүх хурал үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар нар мэдүүлэг өгч байна.

LIVE: 

Тэрбээр "Сүүлийн нэг жил 3 сарын хугацаанд үг хэлэх боломжгүй байлаа. Өнөөдөр үгээ хэлэх боломжтой болж байна. Би сайдын хувьд хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд холбогдохгүй гэдгээ хэлж байсан. Харин Ч.Хүрэлбаатар сайд "Та л нийтийн тээврийн шинэчлэлийн мөнгийг өөр дээрээ авахгүй бол гишүүд аваад тойрогтоо зарцуулна. Бас хотын мэдэлд очвол замхарна" гээд төсвийг нь над дээр тавьсан. Түүнээс би хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд оролцохыг хүсээгүй" гэлээ. Мөн тэрбээр "Ногоон автобус"-ны хэрэгт 77 тэрбум төгрөгийн хохирол ярьдаг. Гэтэл эдгээр хүмүүсээс үндэслэлгүй хөрөнгөжсөн нэг ч хүн байхгүй. Намайг энэ хэрэгт яллаж байгааг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Би харин ч Монголын төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн" гэдгийг тодотгож хэлмээр байна гэв.