ОБЕГ: Зүүн гурван аймаг, Архангай аймагт гарсан түймэр хогийн цэг, айлын яндангийн цогоос үүдэж гарсан

ОБЕГ: Зүүн гурван аймаг, Архангай аймагт гарсан түймэр хогийн цэг, айлын яндангийн цогоос үүдэж гарсан

Ой хээрийн түймрийн гаралт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан ОБЕГ-аас өнөөдөр /2025.03.10/ мэдээлэл хийж байна. 

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи, шуургатай өдрүүд тохиож байна. Үүнтэй холбоотойгоор өчигдөр зүүн гурван аймаг, Архангай аймаг нийт дөрвөн аймгийг  хамарсан нийт 11 удаагийн ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Архангай аймгийн Хайрхан суманд  гарсан түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Дорнод, Сүхбаатар аймгийн нутгууд, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт сумдад нийт 10 удаагийн түймэр бүртгэгдсэн. Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллага, холбогдох сумдын мэргэжлийн анги, хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүн ажиллаж байна.

-НИЙТ НУТГААР ХҮЧТЭЙ САЛХИТАЙ БАЙСАН НЬ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХАД ХҮНДРЭЛ ҮҮСГЭЖ БАЙНА- 

Дээрх түймрийг унтраахад хүндрэлтэй асуудал гарсан нь өчигдөр нийт нутгаар хүчтэй салхитай байсан. Ялангуяа зүүн аймгуудын нутгаар түймэр гарсан нутгуудад  салхитай байсан тул Эрдэнэцагаан суманд гарсан түймэр одоо Дорнод аймгийн Матад суманд хүрсэн байна. Энэ түймрийг унтраахаар Онцгой байдлын 81 алба хаагч, Хил хамгаалах байгууллагаас 22 алба хаагч, сум орон нутгийн сайн дурын 157 алба хаагч ажиллаж байна. Богино хугацаанд их га талбайг хамарсан шалтгаан бол нийт нутгаар хүчтэй салхитай байсан. Өчигдрийн түймрүүдийн гарсан шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. Бидэнд ирсэн урьдчилсан мэдээгээр Дорнод аймагт гарсан гурван удаагийн түймэр Булган сум, Чойбалсан сум, аймгийн төв дээр гарсан түймрүүд хогийн цэг дээр хог шатааж байх үед хүчтэй салхи салхилсны улмаас гарсан гэх мэдээлэл байна" гэсэн юм. 

ВИДЕО: