Өнөө шөнө зарим нутгаар 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Тодруулбал, гуравдугаар сарын 09-ний /2025.03.09-10/ Баян-Өлгийн нутаг, маргааш /2025.03.10/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Ховдын хойд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг анхааруулж байна.