Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах 4-р багийн Эх хар усны рашаан /аймгийн төвөөс хойд зүгт 160-км, сумын төвөөс 75 км, Хатгал тосгоноос баруун хойд зүгт 60 км-т/ гэдэг газар “Санота” загварын суудлын автомашинтай Ренчинлхүмбэ сумын харьяалалтай 2 иргэн Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад өрх рүү ороод живсэн тухай дуудлагыг 2025 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн 04:30 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан 11 алба хаагч, 2 автомашинтай, Цагдаагийн газар, нутгийн иргэн нийт 18 албан хаагч, 4 автомашинтай ажиллаж Хөвсгөл нууранд осолдсон Ренчинлхүмбэ сумын харъяат 2 иргэний цогцсыг нуурын эргээсээ 200 метр, 10 метрийн усны гүнээс гаргаж, автомашиныг 150 метр тросс, олс ашиглан автомат чирэгчээр татан гаргаж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгчээ.
Хөвсгөл нуурын мөсний зузаан машин техник явахад эрсдэлтэй, олон газруудад хар, цагаан хил гарсан байдалтай байгаа тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулах алхам хийхгүй байж баталгаат зам гүүрээр хөдөлгөөн үйлдэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.