Монголын снөүбоардын тамирчид Олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртлээ

Монголын снөүбоардын тамирчид Олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртлээ

Азийн снөүбоардын өсвөрийн тэмцээнээс Монголын тамирчид 2 мөнгө, 1 хүрэл, насан хүрэгчдийн ангилалд 1 хүрэл медаль хүртлээ.

2025 оны гуравдугаар сарын 08-нд БНХАУ-д болсон Жанчхүү хотод болсон PSA Asia , PSA kids Азийн параллел слаломын тэмцээнд Монголын снөүбоардын холбооны тамирчид амжилттай оролцжээ. Параллель слаломын ангилалд нийт 33 тамирчин уралдсанаас эрэгтэйчүүдийн төрөлд М.Тэгшдүүрэн гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд М.Есүй, Д.Ууганзаяа нар мөнгөн медаль хүртсэн байна. Харин насанд хүрэгчдийн мэргэжлийн ангилалд Г.Зоригт хүрэл медаль хүртжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

15 цагийн өмнө