Ж.Ганбаатарын “Камдер” ХХК-ний барьж буй барилгын кран орон сууцны барилга дээр унасан хэрэг гарчээ

Ж.Ганбаатарын “Камдер” ХХК-ний барьж буй барилгын кран орон сууцны барилга дээр унасан хэрэг гарчээ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн урд тус бүр нь 30 орчим давхар, олон блок орон сууцны хороолол барьж байгаа. Нийт 13,316 м2 талбай бүхий тус газарт өмнө нь “Автобус бааз-3” үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэвч 2021 онд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын үүсгэн байгуулсан “Камдер” ХХК “Автобус баз-3”-ийн газар болон бусад объектыг худалдаж авсан байдаг. 

Тэгвэл өнгөрөгч шөнө /2025.03.08-09/ Циркийн урд “Камдер” ХХК-ийн барьж байгаа барилга дээр ажиллаж байсан краны хэсэг ойролцоох орон сууцны барилга дээр унаж, зарим айлын цонх хагарсан хэрэг гарсан байна.

Үүний улмаас 200 гаруй өрх цахилгаангүй болсон гэх албан бус мэдээлэл ч гараад байна. Мөн кран унасан газарт онцгой байдал, цагдаагийн алба хаагчид ажилласан байна. Харин энэхүү хэрэг явдлын талаар хууль сахиулах байгууллагаас албан ёсны мэдээллийг одоогоор хийгээгүй байна. Дулааны улирал эхэлж байгаа тул барилгын ажил идэвхжих тул иргэд та бүхний баригдаж буй барилгын орчимд явахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ. 




Өнөөдөр үхэр өдөр

14 цагийн өмнө