Он гарсаар анхны ой, хээрийн түймэр Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул гуравдугаар баг "Үүдийн жаран" гэдэг газар өчигдөр /2025.03.06/ 14:00 цагт бүртгэгдсэн байна.
Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Матад, Булган сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, тухайн өдрийнхөө 20:40 цагт бүрэн унтраасан байна. Тус хээрийн түймэрт 7500 га талбай өртөж шатсан бөгөөд тухайн түймэр нь иргэд хог шатааж байгаад гал алдсан гэж урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Иймд иргэд та бүхэн түймрийн аюултай үе буюу хуурайшилт өндөртэй хаврын өдрүүдэд халуун цогтой үнс нурмаа зориулалтын тагтай саванд хийж, хог шатаах болон ил гал гаргахгүй байх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа.