Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын алба хаагчид төрийн дээд одон медалиар шагнагдлаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын алба хаагчид төрийн дээд одон медалиар шагнагдлаа

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын нэр бүхий албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа.
 
 
Шагналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж тэргүүтэй удирдлагууд гардууллаа.
 
 
Төрийн дээд цол, шагнал хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсэн ерөөж, амжилт хүсье.



Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө