СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ явж байсан автомашинаас үсэрч, дайрагдаж амиа алдсан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ явж байсан автомашинаас үсэрч, дайрагдаж амиа алдсан хэрэг гарчээ

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашинаас үсэрч, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 06 /2025.03.06/-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явж байсан машинаас үсэрч, дайрагдаж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн байна. Тус хэргийг өдгөө цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Иймд иргэдийг архи согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэхийг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө