Цахим сүлжээнд өнөөдөр /2025.03.07/ түргэний тэргийн машины жолооч "Маш хүнд хүнтэй орж ирж байхад эмнэлгийн хүлээн авах дээр машинаа хаячихсан байна. Бидэнд орох ямар ч боломж байхгүй" хэмээн мэдээлсэн нь олны анхаарлыг татсан. Тэгвэл тухайн зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.35 зааснаар 20 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай аж. Уг зөрчлийн хэргийг өдгөө Тээврийн цагдаагийн алба шалгаж байгаа юм байна.
