"Украин ямар ч сонголтгүй учраас хэлэлцээр хийхийг хүсч байна" гэж Д.Трамп ярьжээ

"Украин ямар ч сонголтгүй учраас хэлэлцээр хийхийг хүсч байна" гэж Д.Трамп ярьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчидтэй ярилцлага хийхдээ, "Украины дайныг зогсоох хэлэлцээрийн хэтийн төлөв"-ийн талаар санал бодлоо хуваалцсан талаар BBC агентлаг мэдээллээ.

Тодруулбал,  “Украин ямар ч сонголтгүй учраас хэлэлцээр хийхийг хүсч байна гэж би бодож байна. Би бас Орос хэлцэл хийхийг хүсч байна гэж бодож байна. Учир нь өөр утгаараа буюу зөвхөн миний л мэддэг өөр утгаараа тэдэнд бас сонголт байхгүй" гэж Д.Трамп хэлжээ. Харин Д.Трамп бодлоо тайлбарлаагүй байна. 

Д.Трамд НАТО-гийн гишүүн орнуудыг хамгаална гэсэн амлалтдаа АНУ эргэлзэж буй анхны тохиолдол биш. Хэрэв тэд төлбөр төлөхгүй бол би тэднийг хамгаалахгүй гэжээ. Мөн тэрээр АНУ-д байгаа 240 мянган Украины дүрвэгсдийн эрх зүйн статусыг цуцлах эсэх талаар удахгүй шийдвэр гаргана гэж мэдэгджээ. Учир нь Украины дүрвэгсдэд энэхүү статусыг Жо Байдены засаг захиргаа олгосон байна. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө