ВИДЕО: Улаанбурханы вакцинд хамрагдаагүй 5 сартайгаас 38 хүртэлх насны найман хүн улаанбурханаар өвджээ

ВИДЕО: Улаанбурханы вакцинд хамрагдаагүй 5 сартайгаас 38 хүртэлх насны найман хүн улаанбурханаар өвджээ

ХӨСҮТ-ээс томуу, томуу төст өвчин болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.03.07/ мэдээлэл өгч байна.

ВИДЕО:

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Улаанбурхан өвчний тухайд өнөөдрийн байдлаар найман тохиолдол лабораториор батлагдсан бөгөөд тандалт судалгаа болон хариу арга хэмжээг авч хэрэгжүүлээд явж байна. Эдгээр найман тохиолдлыг насны ангиллаар аваад үзэх юм бол 5 сартайгаас 38 насны хүмүүс батлагдсан байгаа. Нийт батлагдсан тохиолдлын гурав нь вакцины товлолт нас хүрээгүй буюу 9 сар хүрээгүй хүүхдүүд халдварт өртөж батлагдсан байна. Мөн вакцинд хамрагдаагүй 5-14 насны гурван хүүхэд, нэг насанд хүрэгч байгаа юм. Тандалт судалгааг аваад үзэхэд улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг товлолт вакциндаа хамрагдаагүй хүмүүс байгаа учраас улаанбурхан өвчнөөр өвчилсөн байна. Таван тохиолдол нь Вьетнам болон бусад улс орнуудаар аялсан өгүүлэмжтэй өөрөөр хэлбэл аялж байх хугацаандаа улаанбурханы халдвар авсан, Монголд ирээд оношлогдсон" гэв. 

-УЛААНБУРХАН БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДАД ХАЛУУРАХ, ТУУРАЛТ ГАРАХ ШИНЖ ТЭМДЭГ 100 ХУВЬ ИЛЭРСЭН-

Харин эмнэлзүйн талаас ХӨСҮТ-ийн Яаралтай хүлээн авах тасгийн эмч Б.Батсүх мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, "Улаанбурхан халдварлалт өндөртэй, халууралт, арьсаар толбон гүвдрүүт тууралт гарах, амьсгалын замын үрэвслийн шинжээр илэрдэг халдварт өвчин байгаа. Энэ өвчний үед гарах нийтлэг шинж бол халуурах, арьсаар гүвдрүүт тууралт гарах дээр нь ханиалгах, хоолой өвдөх, нүд нуухтах шинжүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь байвал бид улаанбурхан гэж үздэг. Улаанбурхан батлагдсан тохиолдлуудад халуурах, тууралт гарах шинж тэмдэг 100 хувь илэрсэн. Үүний дараа хоолой өвдөх шинж тэмдэг 75 хувь, ханиалгах, нүд улайх шинж тэмдгүүд 63 хувь, нүд нуухтах шинж тэмдэг 50 хувь, нус гоожих шинж 38 хувь, 25 хувьд нь суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрсэн.

Харин тууралт гараагүй тохиолдолд өрх, дүүргийн эмч нар халдвар судлалын асуумж сайн авах ёстой. Гадаадад аялсан уу, халдвар гараад байгаа Чингэлтэй дүүрэг, ЭХЭМҮТ-д хэвтэж эмчлүүлж байсан эсэхийг асуух хэрэгтэй. Халуурч байгаа эсэхийг нь асуух, амны хөндийг шалгах шаардлагатай. Мөн эдгээр хүүхдүүдээс нэг нь уушгины хатгаа, суулгалтаар хүндэрч эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдсэн. Биеийн байдал одоо сайжирсан" гэв.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө