ВИДЕО: Саран дээр хүнтэй буух зориулалттай "Starship" сансрын хөлгийн найм дахь туршилт амжилтгүй болжээ

ВИДЕО: Саран дээр хүнтэй буух зориулалттай "Starship" сансрын хөлгийн найм дахь туршилт амжилтгүй болжээ

Дэлхийн тойрог замд нам дор нислэг хийж, улмаар саран дээр хүнтэй буух зориулалттай "Starship" сансрын хөлгийн найм дахь туршилт өнөөдөр /2025.03.07/ амжилтгүй болж, сансрын хөлөг 150 км-ийн өндөрт байх үедээ холбоо тасарсан байна. 

Харин "Starship" сансрын хөлгийг зөөгч Super Heavy пуужин АНУ-ын Техас муж дахь Starbase хөөргөх талбайд аюулгүй газардсан байна. Тодруулбал, энэхүү төсөл "Super Heavy" пуужин болон "Starship" сансрын хөлөг гэсэн хоёр үе шатаас бүрдэж байгаа бөгөөд Элон Маскийн SpaceX-ийн сансрын нислэгийн түүхэн дэх хамгийн том төсөл юм. 

Энэ талаар SpaceX-ийн төлөөлөгч “Бид үнэхээр хөлөг онгоцтой холбоо тасарсан" гэжээ.

Пуужин хөөргөх үеийн видео бичлэгээс харахад сансрын хөлөг 146 км-ийн өндөрт буюу хөөрснөөс хойш 9 минутын дараа агаарт эргэлдэж, түүнээс оч гарч, улмаар холбоо тасарсан байна. Өдгөө ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC

ВИДЕО: 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө