Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар дулаарах бол Улаанбаатарт өнөөдөр 2 градус дулаан байна

Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар дулаарах бол Улаанбаатарт өнөөдөр 2 градус дулаан байна

Өнөөдөр, маргааш буюу энэ сарын 7-8-нд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаассэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмоор үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 0…+2 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр хулгана өдөр

23 цагийн өмнө