Өнөөдөр гахай өдөр

Өнөөдөр гахай өдөр

Аргын тооллын 3 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 8, Гөрөөсөн толгой одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 21 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.




Өнөөдөр хулгана өдөр

23 цагийн өмнө