Засгийн газрын өнөөдрийн /2025.03.06/ хуралдаанаар Довдондоржийн Гэрэлийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томиллоо.
Тэрбээр 2004 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр, 2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг хууль зүйн магистр, 2014 онд АНУ-ын Нотре Дамын их сургуулийн харьяа Хуулийн сургуулийг хуулийн зүйн магистр зэрэгтэй тус, тус төгссөн байна. Довдондоржийн Гэрэл нь Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2016 онд Ерөнхийлөгчийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлын Орон тооны бус зөвлөхөөр томилогдон ажиллаж байжээ.