Өнөөдөр /2025.03.06/ БНСУ-ын Агаарын цэргийн хүчний KF-16 сөнөөгч нисэх онгоцнууд сургуулилт хийх үеэрээ сургалтын талбайн гадаа найман бөмбөг хаясны улмаас 15 хүн шархадсан хэрэг гарчээ.
ВИДЕО:
ВИДЕО: БНСУ-ын сөнөөгч онгоцнууд сургуулилтын талбайн гадна бөмбөг хаясны улмаас 15 хүн шархаджээ https://t.co/srKo8XrmEP pic.twitter.com/sf4kN3qSGd
— iSee.mn (@iSee_MN) March 6, 2025
Тодруулбал, Сөүлээс хойд зүгт 40 км-ийн зайд орших Почон тосгонд өглөөний 10:00 цагийн орчимд дэлбэрэлт болж, хоёр цэрэг, хоёр гадаадын иргэн зэрэг 15 хүн хүнд, хөнгөн бэртэж, сүм болон бусад долоон барилга эвдэрсэн байна. БНСУ-ын албаныхан "бөмбөгдөлтөд өртсөн хоёр энгийн иргэн хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэдний нүүр, мөрний гэмтэл амь насанд аюултай биш" гэжээ.
Харин Почон тосгоны 50 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, бөмбөгдөлт болсон газраас зайдуу хотын захиргааны байр руу нүүлгэсэн байна.
БНСУ-ын цэргийн албаныхан, "сургуулилтад оролцсон KF-16 сөнөөгч онгоцнууд өглөөний 10:04 цагт сургалтын талбайн гадна тус бүр дөрвөн MK-82 бөмбөг унагасан байна. Иймд агаарын цэргийн хүчний дэд даргаар ахлуулсан баг мөрдөн байцаалт явуулж байгаа бөгөөд энгийн иргэдэд хохирол учруулсандаа уучлалт гуйж байна. Бид хохирлыг барагдуулах зэрэг шаардлагатай бүх арга хэмжээг идэвхтэй авах болно” гэжээ.