Сар шинийн баярын амралтын өдрүүдээр 877 хүнийг эрүүлжүүлснээс 794 нь эрэгтэй, 83 нь эмэгтэй хүн байжээ.
Харин баярын өдрүүдэд буюу гуравдугаар 01-05-ны өдөр зам тээврийн ослын 2107 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Ослын улмаас 11 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Иймд жолооч та бүхэн холын замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, зам тээврийн дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.