Энэ оны гуравдугаар сарын 03-наас гуравдугаар сарын 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бусдад дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, бусдын Samsung S-23 маркийн гар утас, 400.000 төгрөгийг дээрэмдсэн 17-18 насны эрэгтэй “А”, “Д”, “М”, эмэгтэй “А”, “Ш” нарын бүлэг этгээдүүдийг энэ оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд иргэн та оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзан, баталгаат таксигаар үйлчлүүлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. Мөн уг гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүд байх тул эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.