“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд 2024 оны цэвэр ашгаас хуваарилах ногдол ашгийн гурав дахь хэсгийг ирэх дөрөвдүгээр сард олгох аж.
Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн өнгөрсөн оны цэвэр ашгийн дүнг тооцсоны үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авахыг даалгасан. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгоох болсон бөгөөд үүнийгээ гурав хувааж олгох юм. Эхний ээлжийн 200 мянган төгрөгийг Цагаан сарын баяраас өмнө иргэдэд олгосон билээ.