АНУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас ямар ч мэдээлэл ирэхээ больсон гэж Украины албаны хүн ярьжээ

АНУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас ямар ч мэдээлэл ирэхээ больсон гэж Украины албаны хүн ярьжээ

Украин улс АНУ-аас ямар ч өгөгдөл хүлээн авахаа больсон, энэ нь хэр удаан үргэлжлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг Нью Йорк Таймс сонин нийтэлсэн талаар BBC агентлаг дамжуулжээ. 

Тодруулбал, АНУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас ямар ч мэдээлэл ирэхээ больсон гэж Украины Тагнуулын ерөнхий газрын дарга асан В.Кондратюк тус сонинд ярьжээ. Түүний хэлснээр эдгээр нь голчлон зураг бөгөөд Европын хиймэл дагуулаас адил зургуудыг авах боломжтой гэжээ.  Мөн Нью Йорк Таймс сонины мэдээлснээр "Украинд АНУ-ын Тагнуулын төв газрын оролцоо их байдаг бөгөөд тус газрын зарим офицерууд Украины цэргийн баазад ажиллаж, байг сонгоход тусалдаг. Тэд Тагнуулын төв газрын мэдээлэлд хандах боломжтой бөгөөд үүнийг украйнчуудтай хуваалцах боломжтой" гэжээ. Харин АНУ-аас өгдөг мэдээллийн тасалдал тийм ч удаан үргэлжлэхгүй найдаж байна гэжээ. 

Эх сурвалж: BBC