Тэргүүн их хамба Д.Жавзандорж нь энэ сарын 08-ны өдөр "Насны авшиг" хайрлана

Тэргүүн их хамба Д.Жавзандорж нь энэ сарын 08-ны өдөр "Насны авшиг" хайрлана

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба Д.Жавзандорж нь энэ сарын 08-ны өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 09-ний билэгт сайн өдөр Батцагаан цогчэн дуганд сүсэгтэн олондоо зориулан "Насны авшиг" хайрлахаар болжээ. Насны авшиг нь амьдралын урт удаан буян хишигтэй байхыг бэлгэдэн, эрүүл саруул, өлзий хутгийг дээдлэхийн төлөө сахил санваар хүртэх авшиг юм.