Автомашин худалдан авах урьдчилгааг 30 хувь болгох шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо гаргажээ

Автомашин худалдан авах урьдчилгааг 30 хувь болгох шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо гаргажээ

Санхүүгийн зохицуулах хороо журамдаа өөрчлөлт оруулж иргэд хамгийн багадаа 30 хувийн урьдчилгаа төлж машин зээлээр авдаг болгожээ. Ингэснээр энэ оны эхний өдрөөс хойш зээлээр автомашин авсан иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 30 хувиар буурсан байна.

Үүнээс өмнө иргэд автомашин зээлээр худалдан авахдаа тухайн машины үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа төлөөд үлдсэн 90 хувийг хуваан төлдөг байсан юм. Энэ нь автомашины импорт өсөх, хэрэглээний зээл нэмэгдэх, төгрөгийн ам.долларын эсрэг ханш сулрахад нөлөөлжээ. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос дээрх шийдвэрийг гарган, хэрэгжүүлж эхэлсэн байна.