Автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

Автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

Сар шинийн баярын өдрүүдэд Дундговь аймгийн нутаг дэвсгэрт нэгэн иргэн согтуурсан үедээ автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Иймээс иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрхэвч жолооны хүрдний ард суухгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Учир нь ухаан санаа аль хэдийнэ жолоодлогоо алдсан байхад жолооны хүрд таны хяналтад байх боломжгүй байдаг тул иргэдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, хариуцлагатай хандаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.