Цагаан сарын баярын өдрүүдэд 150 гаруй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 4-ний өдрүүдэд хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 6713 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Баярын өдрүүдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд зэрэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 150 гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгдэж, эдгээр иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирсон харамсалтай мэдээллүүд байна.