Одоогоос 112 жилийн өмнө буюу 1913 оны 03 дугаар сарын 06-ны өдөр "Шинэ толь” хэмээх сонин бичгийн анхны дугаар гарсан нь Монгол улсад хэвлэл мэдээллийн салбар үүсэж хөгжих үндэс тавигдсан түүхтэй.
Улмаар 1993 онд МСНЭ-ийн их хурлаас 03 дугаар сарын 06-ны өдрийг Үндэсний сэтгүүл зүйн өдөр болгон тэмдэглэж байхаар тогтсон юм.
Хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн төлөөлөл, МСНЭ-ийн хүндэт гишүүн, дэмжигч та бүхэнд баярын мэнд дэвшүүлье.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл