“Toyota Camry” загварын автомашинаар гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, дарагджээ

“Toyota Camry” загварын автомашинаар гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, дарагджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, 1 хүн автомашинаас гарж чадахгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр /2025.03.05/ 16:05 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Д /42 настай, эмэгтэй/ “Toyota Camry” загварын суудлын автомашинаар гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, дарагдсаны улмаас автомашинаас гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргаж, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.