Улаанбурхан өвчний найм дахь тохиолдол бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Улаанбурхан өвчний найм дахь тохиолдол бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Улаанбурхан өвчний найм дахь тохиолдол лабораториор батлагдлаа гэж ХӨСҮТ-өөс мэдэгдэж, мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд "Батлагдсан тохиолдлууд 2025 оны хоёрдугаар сарын 05-17-ны Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт, 2025 оны гуравдугаар сарын 03-04-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй хүүхэд өвдсөн байна. 

Иймд 2025 оны хоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг, гуравдугаар сард ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлж байсан товлолын вакцины бүрэн тундаа хамрагдаагүй, эсвэл вакцины нас /9 сар/ болоогүй хүүхдүүд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд ЯАРАЛТАЙ хамрагдана уу! Тодруулах зүйлсээ 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авна уу.




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө