"Украины Ерөнхийлөгч В.Зеленскийгээс энхийн хэлэлцээ хийхэд бэлэн" гэсэн захидал авсан гэж Д.Трамп мэдэгджээ

"Украины Ерөнхийлөгч В.Зеленскийгээс энхийн хэлэлцээ хийхэд бэлэн" гэсэн захидал авсан гэж Д.Трамп мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Конгресст хандаж хэлсэн үгэндээ "Украины Ерөнхийлөгч В.Зеленскийгээс энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн захидал" хүлээн авсан гэдгээ мэдэгджээ. Түүний хэлснээр Орос улс энх тайвныг тогтооход бэлэн байгаа тухай дохиог мөн илгээсэн аж. Мөн Д.Трампын дарамт шахалтаар Хонг Конгийн холдинг компани Панамын сувгийн бүсийн хоёр гол боомтын хяналтыг Америкийн консорциумд шилжүүлэхээр шийдсэнээ мэдэгдсэн байна. Д.Трамп Конгресст хэлсэн үгэндээ түүний засаг захиргаа "Панамын сувгийг эргүүлэн авчирна" гэж дахин амлажээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө