Сар шинийн баярын энэ өдрүүдэд улаанбурхан өвчний долоо дахь тохиолдол лабораториор батлагдсан болохыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.03.04/ мэдээлсэн. Харин тус тохиолдол нь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй хүүхдүүд гэж байгаа юм.
Тэгвэл ХӨСҮТ-өөс дахин мэдэгдэл гаргасан байна. Тус мэдээлэлд, "2025 оны 2-р сарын 12-ноос 3-р сарын 02-ны өдрүүдэд тандалт судалгаагаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан нийт 158 хүүхдүүд байсан байна. Иймд эдгээр хүүхдүүдийн гэр бүл улаанбурхан өвчний нууц үеийн хугацаа болох 14 хоногийн хугацаанд хүүхдийн биеийн байдлыг анхаарах, гадуур явахгүй байх, гэртээ зочин урихгүй байх шаардлагатай байна. Мөн ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд ЯАРАЛТАЙ хамрагдана уу! Тодруулах зүйлсээ 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авна уу" гэжээ.